"Алтанбулаг" худалдааны төвийн захирал Ч.Чимидсүрэнгээс уучлалт гуйлаа
Өнөөдөр 11 цагт Монгол Нюьс хэвлэлийн байранд Алтанбулаг чөлөөт бүсийн худалдааны захирал Ч.Чимидсүрэнгээс Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүн "Эх угсаа" ХХК-ийн захирал н.Ачит-Эрдэнэ уучлалт хүсч хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Алтан булаг худалдааны төвийн ажлын албаны дарга Б.Хосбаяр, Эх-Угсаа ХХК-ийн захирал н.Ачит-Эрдэнэ болон Алтанбулаг худалдааны төвийн хэвлэлийн ажилтан н.Ганцэцэг нар оролцлоо. Өнгөрсөн зургаан сарын 22-нд дээрх хоёр хүн Алтанбулаг худалдааны төвийн нээлтийн үеэр тус хоёр хүн Оросууд бага ирсэн гэсэн шалтгаанаар маргалдсан бөгөөд н.Ачит-Эрдэнэ нь Ч.Чимидсүрэнг "Согтуу байна. Ажлын цагаар согтуу байгаа нь таны буруу. Нүд нь улайсан хэл яриа нь ойлгогдохгүй байна" гэж хэлсэн бөгөөд тухайн үед энэ үйл явцыг гар утсанд буулган авч Tsag.mn болон Facebook, Twitter хуудсаар тараасан нь Ч.Чимидсүрэнгийн нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байгаа ажээ. Тухайн үед н.Ачит-Эрдэнэ нь нэг цагийн дараа Ч.Чимидсүрэнтэй уулзсан бөгөөд тэр үед нь согтуу биш байсан гэдгийг нь мэджээ. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг худалдааны төвд нийт 20-иод байгууллага үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа бөгөөд 350-аад гадаад, дотоодын компаниуд хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа ажээ. Өдөртөө Орос, Тува болон Монголын 40-50 машин Алтанбулаг худалдааны төврүү нэвтэрч байна. Өнгөрсөн хаврын чуулганаар Алтанбулаг чөлөөт бүсийн тухай хуульд иргэн бүр гурван хүртэлх сая төгрөгийг барааг татваргүй оруулж ирнэ гэсэн заалт орсноос гадна энэ намрын чуулганаар эрхзүйн орчинг илүү таатай болгох талаар хуулийн төсөл өргөн барих ажээ. Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч ирэхдээ Монголруу орж ирж байгаа ачаа тээвэрт хөнгөлөлт үзүүлнэ хэмээсэн байна. Алтанбулаг бүс нь 24 цагийн турш ажиллаж байгаа тул иргэдийг өргөнөөр үйлчлүүлэхийг Алтанбулаг захирагчдын ажлын албаны дарга Б.Хосбаяр хэллээ.