Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 3 сарын 31

Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Монгол рэп "Загасан ширээт тамга" хамтлагийн "Ширээт гал" бие даасан цомог хэвлэлтээс гарчээ. Тус хамтлагийнхан шинэ цомгийнхоо талаар мэдээлэл хийнэ.
Хангарьд ордонд

 

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөө, Нийслэлийн ЕБС-ын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Жижиг дунд үйлдвэрийг чадавхижуулах хөдөлгөөний талаар “Нью медиа” группээс мэдээлэл хийнэ.
Пума империал зочид буудалд
Иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний анхдугаар чуулган болно.
Монголын Урчуудын Эвлэлийн АРТ Галерейд
Примитивист болон Суперреалист урлагийн төлөөлөгч нар болох Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт барималч А.Өлзийбаатар, Ө.Одхүү нарын "Аав хүү хоёр" уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
953
0 эможи
keyboard_arrow_up