Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2014 оны 9 сарын 30

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр хур тунадас орно.

Өнөөдөр 16:00 цагаас 20:00 цаг хүртэл Улаанбаатарт үүлэрхэг.  Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 3 хэм  дулаан  байна.

15 цагт Улаанбаатарт:  7 градус дулаан, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна.

2014 оны 9 дүгээр сарын 30-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.  Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, нутгийн хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаарсарын02-ноос 2014 оны 10 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 2-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 2, 3-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн уулсаар, 5-нд  зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9490
0 эможи
keyboard_arrow_up