Ард иргэдийн санал асуулга эхэллээ

2014 оны 9 сарын 30

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар ард түмний санал асуулга явуулах гэж байна. Ард иргэдийн санал асуулга авах өргөөг Хэлмэгдэгсдийн хөшөөний баруун талд барихаар холбогдох дүүрэг, газраас зөвшөөрөл авсан боловч зөвшөөрөл алга, гэр барьж болохгүй гэх зэргээр хүндрэл учруулж “тушаа” болж байгаа аж. Учир нь өнөөдөр 12 цагаас энэхүү санал асуулгын гэр өргөөнд “яагаад ард түмний санал асуулга явуулах болсон, улс төрийн суулт болж байгаа шалтгаан, санал асуулгад иргэд хэрхэн яаж оролцох” талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн ажилд нь зориуд саад болж байгаа нэг шалтгаан гэж үзэх хүн олон байна.

Үндсэн хуулинд заасанчлан  Монгол Улсын иргэн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйгээс гадна холбогдох зөвшөөрлийг нь авсан тохиолдол нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл улс төрийн үзэл бодлоос болж энэ эрхийг нь зориуд боогдуулж байна гэж намын гишүүд, дэмжигчид үзэж байгаа юм. Юутай ч Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг ард иргэдийн санал асуулгаар шийдвэрлэхээр МАН-ын Шинэчлэлийн хорооноос эхлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9486
0 эможи
keyboard_arrow_up