Цагдаагийн газрын даргад өрсөлдөгчдийн мөрийн хөтөлбөрийг пүрэв гарагт танилцуулна

2014 оны 9 сарын 30
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.  2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэл явагдлаа. Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан дараахь 4 хүнийг бүртгэсэн байна.
  1. Сандагийн Отгонбаатар
  2. Дамбийнямын Цэрэндорж
  3. Чойжанцангийн Болдбаатар
  4. Жамъянсэнгээгийн Эрдэнэболд нар Улаанбаатар хотын Цагдаагийн даргын албан тушаалд нэр дэвшлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр дэвшигчид 10 дугаар сарын 01-ний өдөр хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгөх бол мөрийн хөтөлбөрүүдийг 10 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn болон зарим сайтуудаар дамжуулан иргэдэд танилцуулж, олон нийтээс санал авна.
Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр UBS телевизээр 21 цагт болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9481
0 эможи
keyboard_arrow_up