Сүхбаатар дүүргийн 17-р хорооны бага сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг шийдвэрлэлээ

2014 оны 9 сарын 30
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/838 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 319,3 төгрөгөөр шугам сүлжээний ажил хийх бөгөөд тус хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.                            
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ
БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
  №  
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
 
Төсөвт өртөг
   1 Гадна дулаан хангамжийн ажил  
221,8
 
   2 Гадна цахилгаан хангамжийн ажил  
60,8
 
   3 Гадна цэвэр усны  шугам сүлжээний ажил  
16,0
 
   4  
Гадна бохир усны шугам сүлжээний ажил
 
20,7
   
НИЙТ
 
319,3
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9451
0 эможи
keyboard_arrow_up