Дүүргүүдийн архивын хэмжээнд үзүүлэх сургалт боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу орон нутгийн салбар дундын шатны архивыг байгуулж, дүрмийг баталж мөрдүүлсэн байдаг. Энэхүү архив нь тухайн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа засаг захиргаа, нийслэлийн өмчийн оролцоотой байгууллага, хуулийн этгээдийн архивын баримтыг төвлөрүүлэн авч хадгалах, баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм. 2014 оныг “Дүүргийн архивын үйл ажиллагааг эхлүүлэх тогтмолжуулах” зорилтот жил болгон зарлаж, НЗДТГ-ын дарга /Ё.Гэрэлчулуун/-ын баталсан төлөвлөгөөний дагуу 24 ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны А/71 дүгээр тушаалын хүрээнд нийслэлийн Архивын газар, Налайх дүүргийн ЗДТГ-аас 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн архивын үйл ажиллагааг түшиглэсэн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтаар Дүүргийн архивын дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, онол болон дадлага түвшний зохих мэдээллүүдийг олгосон ба ижил түвшний үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хүрээнд харилцан туршлага солилцсон арга хэмжээ боллоо.
Сургалтаар:
1.Дүүргийн архивын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр удирдлага-зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн.
2.Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн.
3.Нөхөн бүрдүүлэлтийн ажлын зохион байгуулалт. Хороодын болон татан буугдсан, хувьчлагдсан байгууллагуудын архивын баримтыг Дүүргийн архивт шилжүүлэн авсан байдал.
4.Архивын тоо бүртгэл, эрдэм шинжилгээний лавлах аппарат,
5.Архивын баримтын ашиглалтын байдал,
6.Архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж, захирамжлалын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй байдал зэрэг ажлуудтай танилцлаа.
Сургалтад Дүүргийн архивын ажилтнуудаас гадна Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хороодын зохион байгуулагч нарын төлөөлөл оролцсон.
Сургалтын үеэр нийслэлийн Архивын газраас 2014 онд Дүүргүүдийн архивуудад зохион байгуулсан ажлууд, дүүргүүдийн архивуудаас ирүүлсэн эхний хагас жилийн тайланд хийсэн дүн шинжилгээ, захирамжлалын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй байдал болон олон улсын архивын ажлын арга туршлагын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийлээ гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.