15 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2014 оны 9 сарын 29

Aрхи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг билээ. Есдүгээр сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлажээ.

Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл хуулийн заалтууд байдаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9436
0 эможи
keyboard_arrow_up