Гэр хороололд номын сан нээв

2014 оны 9 сарын 29

Нийслэл хотын захын хороололд амьдардаг иргэд болон тэдний хүүхдүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Peace Avenue” Ротари клуб, АНУ-ын "Golden Colorado" клубтэй хамтран “Номын гэр”-ийг ажиллуулж эхэлжээ. Номын сангийн нээлт энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургууль дээр болсон байна.   

Клубийн гишүүд захын хорооллын иргэдийг  чадваржуулах сургалт, оролцоог дэмжсэн ажлуудыг ч зохион явуулж байх ба суралцах ая тухтай орчныг бүрдүүлж ажиллахаар зорьжээ. Ротаригийнхан номын санд тавигдах шаардлагын дагуу ном, номын тавиур, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд, сургалтад шаардагдах техник, тоног төхөөрөмж бүхий иж бүрэн ангийн тохижилтыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна.

Дашрамд дурдахад, Ротари нь дэлхий даяар 1.2 сая гишүүнтэй бизнес, нийгмийн манлайлагчдаас бүрдсэн байгууллага бөгөөд ротаричууд хүмүүнлэгийн үйлс, ёс суртахууны өндөр стандартыг мэргэжлийн түвшинд харуулж, энхтайван найрамдалт харилцааг дэмжих зорилготой нийгмийн үйлчлэлийн байгууллага юм. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9425
0 эможи
keyboard_arrow_up