Мотор халаагч байхад гараж хэрэггүй!!!

2014 оны 9 сарын 29

Монголд өвөл нь хагас жил гаруй урт болдог ба энэ үед автомашиныг арчилж асаах хүнд хэцүү бэрхшээлүүд тулгардаг.

- 30хэм давдаг хүйтэн шөнийн дараа машиныг хүчээр асаахад доорхи зүйлс болдог:

- Мотор 200-300км явсантай ижил элэгддэг, нэг өвлийн турш энэ элэгдэл нь 60,000км явсантай дүйнэ.

- Хүйтэнд ассан мотор 100км-т 40л хүртэл түлш бензин хэрэглэх ба мотор халсаны дараа л хэвэндээ ордог.

- Мөн СО ба СН гэх мэт хорт утааны ялгарал 10-20 дахин ихсэж та бидний уушиг руу орж өвчин үүсгэж байдаг.

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ бүх бэрхшээлийг харьцангуй хямд аргаар шийдэх мотор халаагч байдаг байна. Та бидний машины түлшний саванд буй бензинээс 200гр-ыг авч үзэхэд тэнд 8800кДж энерги байдаг ба үүнийг зөв ашиглавал ямар ч машины моторыг бүрэн халаагаад бүр илүү гарах энерги юм.  Зарим жолооч нар жишээ нь паяльник эсвэл примуск ашиглаж энэ энергээр машинаа халаадаг боловч энэ нь цаг их авсан мөн гар ажиллагаа ихтэй арга юм. Гэхдээ тэр паяльникийг автоматаар асааж унтраах чипэн удирлагатай болгоод моторыг халаадаг болгож болох уу? Ил дөл аюултай учир шаталтыг хагас битүү орчинд хийвэл яах вэ? Моторын хөргөлтийн шингэнийг халааж паар шиг эргэлтэнд оруулвал яах вэ?  Энэ бүх асуултыг инженерүүд 30-40 жилийн өмнө өөрсдөөсөө асууж машины банканд буй бензин/түлшээр ажилладаг заасан цагт асаж моторыг халаагаад заасан цагт өөрөө унтардаг аюулгүй мотор халаагчийг бүтээсэн байна.

Энэ халаагчийг таны машины моторын хөндий (капотны доор) нэг л удаа угсардаг ба зун боллоо гээд салгах шаардлагагүй. Машинаа зарах болвол салгаад шинэ машиндаа угсруулж болно.

Халаагч яаж ажилладаг вэ? Таны машины банканд буй түлш/бензин-ийг жижиг насосоор халаагч өөр лүүгээ татаж агаартай холин жижиг дөл үүсгэнэ. Дөл нь хөндий давхар ханатай төмөр бортого руу үлээх ба тэр халж буй давхар хананы дундуур моторын хөргөлтийн шингэнийг гүйлгэнэ. Халсан шингэнийг мотор луу тасралтгүй дамжуулсанаар 20-30 минутанд +70С хүртэл халан машин зун байгаа мэт амархан асна. Халаагч чипэн удирдлагатай ба температур мэдрэгчтэй тул мотор халсан даруйд өөрөө унтарна.

Нэлээн олон жилийн өмнөөс энэ төрлийн халаагчийг нэгэн компани зарсаар ирсэн боловч үнэ нь 3-4сая төгрөг буюу хуучивтар машины үнэ шиг байсан тул олонд түгсэнгүй. Харин 3 жилийн өмнө өөр нэг компани 1,3 – 1,5 сая төгрөгөөр борлуулан угсарч өгч, нэг жилийн баталгаа өгдөг болжээ. Эдний халаагчийг алсын удирдлага эсвэл гар утаснаасаа мессеж явуулан асааж унтрааж болдог нь нэн таатай. Та өглөө гэрээсээ гарах эсвэл орой ажлаасаа гарахаас 20-30мин өмнө халаагчид асах команд өгөөд аяга цай уугаад гарч ирэхэд машины мотор тань +70С халсан тул нэг даралтаар асаж салон руу бүлээн агаар үлээж эхэлнэ. Ямар вэ дээ? Эдний инженерийн хэлж буйгаар Монголын өвөлд мотор халаагч болон суудал халаагч байхад ямарч гараш хэрэггүй гэдгийг сүүлийн 3жил өөр дээрээ мэдэрсэн гэнэ шүү.

Та сонирхвол 95520025 дугаараар NME ХХК-тай холбогдоорой. Мөн видео дүрс бүхий танилцуулгыг үзэж сонирхоно уу?

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9424
0 эможи
keyboard_arrow_up