Хяналтын тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцлээ

2014 оны 9 сарын 29

НИТХ-ын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтэс болон Иргэний оролцооны хэлтэс хамтран зохион байгуулсан Хяналтын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ нь УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуулийн төслийг анх удаа  иргэний оролцоотой явуулж байгаа хэлэлцүүлэг юм. Тус хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Батхүү нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Хяналтын тухай хуулийг  УИХ-д гурав дахь удаагаа өргөн барьсны дагуу УИХ-ын даргын захирамжаар энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр  ажлын хэсэг байгуулжээ. Хуулийн төслийг санаачлагчид энэхүү хуулийг үр дүнтэй, олон нийтэд хэрэгтэй болгох үүднээс иргэдийн саналыг авч эхлээд байгаа юм. Энэ ч үүднээс нийслэл болон орон нутгийн иргэдийн саналыг тусгасан,  иргэний оролцоотой, үр дүнтэй хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна.
Энэ удаагийн  хэлэлцүүлгийн үеэр  иргэд   олон  санал хэллээ. Тухайлбал, дотоод хяналтын тогтолцоог жинхэнэ ёсоор ажиллах нөхцөл бололцоогоор хангах,  барилгын техникийн аюулгүй байдал, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үржил, нийтийн тээврийн асуудал, эрсдэлийн үнэлгээг зөвхөн байцаагч биш мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргээр саналаа илэрхийлсэн юм. Харин хуулийн төсөл боловсруулагчид тэдний саналыг хүлээн авч, нэгтгээд эцсийн байдлаар дахин энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулна гэдгийг хэллээ.
Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартанд оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Хяналтын тухай хуулийн төслийг шинээр боловсруулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9415
0 эможи
keyboard_arrow_up