Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах асуудлыг хэлэлцэнэ

2014 оны 9 сарын 29

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

-Барилга худалдан авах тухай  /Дулааны үр ашиг төслийн хүрээнд баригдсан ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмж байрлах 2 барилгыг нийслэлийн өмчид худалдан авах/
-Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянзрх дүүргийн 16-рх хороонд байрлах Өнөр бүл төвийн балансад бүртгэлтэй автогражийн барилга, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга/
-Хөрөнгө шийдвэрлэх тухай /Нийслэлийн 2014 оны төсвийн урсгал зардлаас санхүүжүүлэх тухай/
-Дүрэм батлах тухай /Өргөө зочид буудлын дүрэм/
-Дүрэм батлах тухай /Монголын Хүүхдийн ордоны дүрэм/
-Журам батлах тухай /Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам/
-Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай   /Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам/
-Нийслэлийн Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай
-Журамд өөрчлөлт оруулах тухай /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам/
-Санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх тухай /Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил/
- Журам батлах тухай /Иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай/.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9404
0 эможи
keyboard_arrow_up