Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

2014 оны 9 сарын 26

Хан-уул дүүргийн ЖДҮДТөв “Могол ноос” ХХК-тай хамтран ноосоор нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудын уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөд тулгардаг асуудлуудаа харилцан ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, өөрсдийн үйлдвэрлэлдээ Монгол малын ноос ноолуураар дотооддоо шинээр үйлдвэрлэгдэж  байгаа утсыг авч хэрэглэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, түүний үнэ ханш, бусад асуудлаар хэлэлцсэн нь тус уулзалтыг үр дүнтэй болгосон юм.      

Уулзалтанд “Монгол ноос” ХХК өөрийн үйлдвэрлэж байгаа ноосон ноолууран утасныхаа чанар, үзүүлэлт үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
9363
1 эможи
keyboard_arrow_up