"Санамж бичигт" гарын үсэг үзэглэлээ

2014 оны 9 сарын 26

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа, Эм Жи Эл медиа группын гүйцэтгэх захирал Э.Батхүү нар хамтран ажиллах Санамж бичигт энэ сарын 25-ны өдөр гарын үсэг үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь монгол улсын иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гарахад оршино. Цаашдаа иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй асуудлыг олон нийтэд хүргэхэд Эм Жи Эл медиа группын эх сурвалжтай олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг бэлтгэн хүргэх, иргэдийн хөдөлмөрийн гэрээг зөрчсөн зэрэг олон асуудлуудыг олон нийтэд дэлгэн хүргэх юм. 

Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны талаархи мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хуудсаар дамжуулан мэдээллэх гол үүргийг тусгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9359
0 эможи
keyboard_arrow_up