Хотын Ерөнхий менежер Б.Бадралын Вьетнам Улсруу явсан зардлын тайланг танилцуулж байна

2014 оны 9 сарын 26

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анужин нар 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Вьетнам Улсын Да Нанг хотод зохион байгуулагдсан “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS” бүс нутгийн семинарт оролцсон. Томилолтоор явсан төлөөлөгчдийн зардалд Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцож 320 ам.доллар, 35.000 төгрөгийг өгчээ.
Үүнд: Зам хоног-2 хүн*4 хоног* 30 ам.доллар нийт 240 ам.доллар
         Хот доторхи унаа-2 хүн*4 хоног* 10 ам.доллар нийт 80 ам.доллар
       Визний хураамж-1 хүн*35000 төгрөг нийт 35 000 төгрөгийн зардал гаргажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9350
0 эможи
keyboard_arrow_up