Залуус байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахад гар бие оролцоно

2014 оны 9 сарын 26

Бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал байгаль экологи юм. Хүн бидний хийсэн буруу үйлдлээс болж дахин сэргээгдэхээргүй байгаль эх минь устаж байна. Хэдийгээр үүнийг хараад сэтгэл шимширдэг ч үнэндээ ярихаас өөр зүйл хийж чаддаггүй.

Өнөөдөр бидэнд амьсгалах агаар, уух цэвэр ус, амарч зугаалах байгаль байгаа ч ирээдүйд хойч үедээ үлдээх юм улам л ховордоод байгаа нь нууц биш. Амарч зугаалахдаа хүртэл хог тарих, гол усыг бохирдуулах гээд байгалиа хайрлах наад захын ухамсар байдаггүй. Ямартай ч залуус одооноос бид байгаль эхээ хайрлаж ирээдүй хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгнө хэмээж “Эко аялал”-ыг зохион байгуулахаар болжээ. Залуусын өөрсдийн санаачилгаар хийгдэж байгаа энэхүү аялалын бүртгэл эхэлсэн байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпораци 201 тоотод бүртгэж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9335
0 эможи
keyboard_arrow_up