Алдарт Дархадын цэнхэр хотгор

2014 оны 9 сарын 26

Монгол хүн бүрийн бахархал болсон байгалийн үзэсгэлэнт газар бол Хөвсгөл аймгийн хойд сумдууд. Дархадын цэнхэр хотгор гэж алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нь Ринченлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутаг юм. Дархадын хотгор гэдэг бол Хорьдол Сарьдагийн нуруу  Улаан тайгын  уулсын хооронд орших  Шишгэд  голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар  хүрээлэгдсэн тал хөндийг хэлнэ. Энэ хотгор  далайн түвшнээс дундажаар 1500-1600 орчим метр өргөгдсөн, зүүн хойноос баруун урагш 150 орчим км урт, 40 км орчим өргөн гонзгой дөрвөлжин хэлбэртэй. 42,7 мянган га газрыг эзэлнэ. Дархадын хотгорын хойд хэсгээр  Тагна Соёны нурууны өндөр уулс, зүүн өмнөд талаар  Хорьдол Сарьдагийн нуруу түүний салбар уулс, Жиглэг, Жарын даваа, Дэлгэрхаан, Урандөш, Шилүүст зэрэг өндөр сүрлэг , шовх оргил бүхий уулс байна.

Баруун талаар Ивэд, Хармай, Мунгараг голын усны хагалбар, Хан тайга, Хөх тайга,  Лам тайгын салбар уулсаар  хүрээлэгдсэн, өмнө талаар Өл, Тоомын өндөр даваа байна. Дархадын хотгор нь манай уулсын хамгийн олон нууртай газар бөгөөд нийидээ 150-иад орчим, том жижиг нуур тойром байдаг. Эдгээр нууруудыг  Багтага, Хөг, Гуна, Арсай, Шарга, Хогорго, Тэнгис, Шишгэд зэрэг олон арван голын ус тэтгэдэг.

Ургамалын аймгийн хувьд шинэс, хуш,  гацуур, нарс, жодоо, даль, сурнага ургадаг бөгөөд Ринченлхүмбэ сумын Харууны голд ургадаг  хар модны өндөр 45 метр өндөрт хүрдэг. Үнэг, чоно, мануул, хэрэм, дорго, үен, зээх, аргаль, янгир, зэрлэг цаа буга, булга халиу зэрэг  20 орчим дүрсийн амьтан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9329
1 эможи
keyboard_arrow_up