Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 3 сарын 28

Хангарьд ордонд
09.00 цагт үсчин гоо засалчид болон бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт болно. Сургалтын үеэр худалдаа үйлчилгээний нийтлэг журмын талаар мэдээлэл хийнэ.
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд

 

09:00-12:00 цагт БОНХЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Бизнесийн Зөвлөлийн Байгаль орчны ажлын хэсэг хамтран “Хог хаягдлыг ангилан хаях санаачлагыг эхлүүлэх" хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулна.
Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд
09:00-18:00 цагт "Эрүүл мэндийн нэгдлийн ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" үнэлгээний нээлт болон Иргэдийн онооны Картын сургалт зохион байгуулагдана. Ардчиллын Боловсрол Төв нь Төрийн үйлчилгээг сайжруулахаар цуврал үнэлгээнүүдийг хийж байна. Энэхүү үнэлгээнд Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдэл, Баянгол Эрүүл Мэндийн Нэгдлийн ил тод байдал, хүртээмжийг үнэлэх болно.
АСА циркт
12:00 цагт “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” болно. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцоно.
МҮХАҮТ-д
МҮХАҮТ-ийн дэргэдэх Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны зөвлөлийн анхдугаар хурал болно. Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага энэхүү зөвлөлд нэгдэх боломжтой бөгөөд зөвлөлд нэгдсэнээр салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, хамтдаа шийдвэрлэх, харилцан суралцах хамтран ажиллах өргөн боломжууд нээгдэх аж.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд
14:00 цагт Эдийн засгаар бичдэг сэтгүүлчдэдээ зориулан ''Өөрчлөгч'' клуб, ''Мастер пропертис'' ХХК-тай хамтран “Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл, өөрчлөлт, хандлага” сэдвээр сургалт зохион байгуулна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд
14:00-16:00 цагт “Эмчилгээний хоол“ сэдвээр НЭМҮТөвийн хоол судлалын секторын эмч мэргэжилтнүүд иргэдийн асуултуудад хариулж, зөвлөгөө өгнө.
“Blue sky” цамхагт
19:30 цагт “Хөх тэнгисийн стратеги” номын нээлт болно.
MN мэдээллийн төвд
12.00 цагт “Шинэчлэх эрин үе” клубээс иргэний нийгмийн байгууллагын үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулахтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Цэвэр агаар сантай холбоотой шүүх хурлын талаар өмгөөлөгч А.Мэндсайхан мэдээлэл хийнэ.
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотод шинээр хийхээр төлөвлөж байгаа давхар граж, уулзварууд, автобусны зогсоол зэрэгтэй танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарьд ордны үүднээс хөдөлнө. Хамт явах сэтгүүлчид 91040607 325044 утсаар холбогдоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
932
0 эможи
keyboard_arrow_up