Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 26

09:00 цагт Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 10 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус нийгэмлэгээс “Татварын зөвлөхийн үйлчилгээний тогтолцоо, цаашдын хандлага” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулна.

09:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байгааг холбогдуулан "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Дуурь бүжгийн эрдмийн театрт  дэлгэнэ.   Утас: 91913865

10:00 цагт Тахарын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол  ИХШХЕГ-ын "Хүндэтгэлийн танхим"-д болно. Утас: 96501051,  88025982

10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Зүүн аймгуудын автозамд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас 264786 

10:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд Багшийн хөгжлийн ордонд 90 жилийн ойн Эрдэм шигжилгээний хурал эхэлнэ.   Утас: 91913865

11:00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үзэсгэлэн МҮЭСТО-д болно. Энэ арга хэмжээнд  П.Н.Шастины гэр бүлийнхэн зочилно. Утас: 99124499

11:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:9907-0909

11:10 цагт Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг угтаж “Мари Стопс Интернэшнл” олон улсын байгууллагаас  "Зууны мэдээ" сонины Үндэсний Мэдээллийн төвд Хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Ахмадын баярыг тохиолдуулан МАХН-ын зүгээс намынхаа ахмадуудыг намын төв байранд хүлээн авна. Энэ үеэр "Ардчилал, Шударга ёс" МЗХ-ноос нэг ахмадад иж бүрэн гэр бэлэглэнэ.

12:00 цагт Дүнжингарав худалдааны төвд болж буй "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний хаалт болно. Долоо хоног үргэлжилсэн эл арга хэмжээнд нийтдээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тариаланчид гээд 400 гаруй аж ахуйн нэгж, компани бүтээгдэхүүнийхээ дээжийг хэрэглэгчдэдээ өргөн барьсан юм.

12:00 цагт Аудитын компаниудын дундах спортын тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ. Тэмцээн ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг 4 төрлөөр явагдана.

12:30 цагт “Манай хороо-Хоггүй орчин” баримлын өртөөний нээлт Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт болно. Утас: 319015, 319017

12:30 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд БШУЯ-ны 401 тоотод Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх Түүхийн танхимыг нээнэ.   Утас: 91913865

13:00 цагт "Эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж 2014" үзэсгэлэнгийн нээлт  "Мишээл экспо" төвд болно.

14:00 цагт "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид аж ахуй нэгжүүдийн хурал "Орон зай"-н 7 давхарт болно. Утас: 91091057

14:00 цагт Туушин зочид буудалд Концесс буюу төр-хувийн хэвшлэлийн түншлэлийн донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно. 

15:00 цагт Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрт үе үеийн боловсролын сайд нар, боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурал эхэлнэ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлнэ.   Утас: 91913865

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9309
0 эможи
keyboard_arrow_up