Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн томилолтын зардлын тайланг танилцуулж байна

2014 оны 9 сарын 25

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Туяа нар 2014 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд ОХУ-ын Томск хотод зохион байгуулагдсан Азийн том хотуудын холбооны 14 дэх удаагийн Бүгд хуралд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг нарын зардлыг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан бөгөөд төлөөлөгчид дээрх хугацаанд тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож 2140 ам.доллар буюу 4,864,000 төгрөгийн зардлаар томилолтоор ажиллажээ. Үүнд:
Зочид буудал 1 хүн, 4 хоног* 210 ам.доллар нийт 840 ам.доллар
Зочид буудал 1 хүн, 4 хоног* 150 ам.доллар  нийт 600 ам.доллар
Зам хоног 2 хүн,5 өдөр*60 ам.доллар нийт 600 ам.доллар
Унаа 2 хүн, 5 өдөр*10 ам.доллар нийт 100 ам.доллар –ын зардал гаргасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9303
0 эможи
keyboard_arrow_up