Байгууллагуудын хаягт стандарт тогтооно
2014 оны 9 сарын 25
Нийслэлийн гудамжинд элдэв үг үсгийн алдаатай олон хэл холилдсон хаягтай аж ахуй нэгж байгууллагууд олон байдаг. Тэгвэл эдгээр хаягуудын асуудалд цэг тавихаар болжээ. Тодруулбал: гадна хаяг, мэдээллийн самбар, бичвэрийг крилл, монгол бичгээр үг үсгийн алдаагүй бичиж, шаардлагатай тохиолдолд буюу бараа бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг байгууллагыг гадна хаяг, мэдээллийг англиар бичиж болно хэмээсэн стандартыг гаргажээ. Гадаадаар хаяг тавихаар болсон тохиолдолд бичвэр нь Монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин бага өндөртэй байх эвсэл бичвэрийн зүүн талд байрлаж түүнтэй ижил хэмжээнд байлгахаар болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9299
0 эможи