Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартын техникийн хороодын гишүүдийн болно. Утас: 99006864,99159809
10.00 цагт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Бүрэн плаза төвийн гадна талбайд “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэдэд ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгуудыг танилцуулж, тохирох ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын талаар танилцуулга хийж, сургалтанд хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчлан хөдөлмөр эрхлэлтийн нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх өдөрлөг болно.
10:00 цагт Уран зургийн галерейд Музейн 90 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10:30 цагт "АХБ, Японы ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагаа Монголд" үзэсгэлэнгийн нээлт Монгол-Японы төвд болно. Утас: 99778587
11:00 цагт 2014 оны 09 сарын 04-ны өдрийн ETV телевизийн мэдээгээр ХУД-ийн 67-р цэцэрлэгийн багш хүүхдийн амыг скочидсон гэсэн мэдээлэл гарсан талаар тус цэцэрлэгийн удирдлага, багш болон эцэг төлөөллөөс Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99159481
11.00 цагт Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шинэ цогцолборын нээлтийн ажиллагаа Баянзүрх дүүргийн 9 хорооны СЭМҮТ-д болно.
11:10 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд автобус компаниуд ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн төв байр 3 давхарын “Урлаг заал”-д болно. Утас: 96883369, 99694908
12:00 цагт Улсын Филармоний концертын их танхимд "Монгол музейн товчоон" баримтат киноны нээлт болно.
13:00 цагт “Ажлын байрнаас ажлын байр луу” эсэргүүцлийн форум МҮЭСТО-д эхэлнэ. Автомашин импортлогч, бизнес эрхлэгчдийн нэгдсэн энэхүү форумын зорилго нь НИТХ-ын 29-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10-р сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар болсны эсрэг байр сууриа илэрхийлнэ.
13:00 цагт Дүнжингарав худалдааны төвд болж буй "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээний хүрээнд "Халуун зайдас-хачиртай хиам" арга өдөрлөг болно. Утас:99170377