Улаанбаатарт 13 хэм дулаан

2014 оны 9 сарын 25

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9270
0 эможи
keyboard_arrow_up