Улаанбаатарт шөндөө 2 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 23 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 24-ний 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө сэрүүсч Дорноговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.