Орчны тохижилтоо сайжруулж, үүргээ хариуцлагатай биелүүлсэн аж ахуйн нэгжийг шалгаруулна

2014 оны 3 сарын 27

"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах "Хөгжлийн түлхэц - 2014" уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтдаа байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн зам талбай, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцна гэж заасан байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, хамтын хүчээр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах зорилгоор уг уралдааныг зарласан байна.

Орчны тохижилтоо сайжруулж, ногоон байгууламж бий болгосноор аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж байгаагаас гадна нийгмийн хариуцлагын төлөө тодорхой хувь нэмрээ оруулж буй хэлбэр юм.
Аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, цэвэрлэгээг тогтмолжуулах, эзэмшил талбайдаа ногоон байгууламж байгуулж, арчилгаа, цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийж гүйцэтгэх, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүр арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах төдийгүй дээрх 3 нөхцөлийг иж бүрэн хангасан байх шаардлагатай.

Уралдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд онлайнаар болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн төв байранд ирж бүртгүүлснээр уралдаанд оролцох боломжтой болно. Аж ахуйн нэгжүүдийг НҮУБН-ийн удирдлага болон Дотоод хяналтын мэргэжилтнүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан жилийн эцэст нэг удаа шалгаруулах бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулах юм. Тогтоолоор хүлээсэн үүргээ үлгэр жишээ биелүүлж ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгжийг 5-15 сая төгрөгөөр урамшуулж олон нийтэд сурталчилна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
925
0 эможи
keyboard_arrow_up