Улаанбаатарт бороо орно

2014 оны 3 сарын 27

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
922
0 эможи
keyboard_arrow_up