Сошиал сайтуудыг бизнесээ сурталчилахдаа ашиглаарай

2014 оны 9 сарын 24

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон Facebook, Twitter  болон бусад сайтуудын давуу талуудыг ашиглан өөрийн бизнесээ магадгүй өөрийгөө хэрхэн оновчтой сурталчилах талаар дараах хэдэн санааг хүргэж байна.

 
  • Юуны өмнө тухайн сайтуудынхаа онцлогыг анхааран үзэх хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилахад Facebook  сайт тохиромжтой бол өөрийгөө, өөрийнхөө цэцэн мэргэн үзэл бодлыг олон түмэнд хүргэхэд twitter илүү тохиромжтой.
  • Таны эрхэлдэг бизнес ямар ч бай та юуны түрүүнд өөрийнхөө компани үйлдвэрлэл -ийн фэйж хуудсыг нээн тогтмол ажиллуулаарай. Өөрийн хийж бүтээж байгаа зүйлсээ танилцуулахын хажуугаар бизнестэйгээ холбоотой сонирхолтой, хэрэгтэй мэдээллийг хүргэж чадвал хүмүүст танай хуудас амархан хүрнэ. Ихэнхдээ фэйжээ олон хэрэглэгчидтэй болгоход хүч хөдөлмөр нилээн шаардагддаг бөгөөд заавал фэйж гэлтгүй, аккаунт нээж болно. 5000 найзаар хязгаарлагддаг ч хязгааргүй хэрэглэгч таныг дагах боломжтой учир ач холбогдолтой бас олон хүнд мэдээллээ хүргэхэд илүү амар байх болно.
  • Өөрийн хуудас, аккаунтаар хүргэхээс гадна бусад олон хэрэглэгчидтэй фэйж хуудсуудын админтай хамтран ажиллаж болно.
  • Харин Twitter-т бол илүү бүтээлчээр сурталчилгаагаа хийх хэрэгтэй. 160 тэмдэгтээр маш товчхон мэдээлэл хүргэж, асар хурдан хугацаанд мэдээлэл нь шинэчлэгдэж байдаг учраас аль болох хүний анхаарлыг татахуйц контентийг бэлтгэн жиргээчдээр дахин твийт хийлгэж чадвал амжилттай сурталчилгаа болж чадна.
  • Мөн бусад сошиал сайтуудыг ч ашиглах хэрэгтэй. Манайд хамгийн өргөн ашиглагдаж байгаа сошиал сайт бол Biznetwork.mn  юм. Энэ сүлжээнд бүртгэлтэй ажил олгогчидод ажил хайгчид илүү итгэлтэй байдаг.
  • Үнэгүй сурталчилгааны сайтууд болон боломжтой бүхий л сувгаар  өөрийн бизнес, үйл ажиллагааныхаа мэдээллийг байршуулаарай. Таны бизнес үнэхээр хүнд хэрэгтэй л бол хэрэглэгч Google-д хайлт хийхэд хэр их хэмжээгээр мэдээллээ байршуулж чадсаных нь мэдээлэл хамгийн түрүүнд хүрнэ.

Эцэст нь та аль ч сайтад мэдээллийн зөв сүлжээг үүсгэн ажиллаарай. Таны үйл ажиллагаанд огт хамааралгүй, сонирхолгүй олон хүнийг сүлжээнд нэгтэх бус яг таны үйлчлүүлэгч байх хүмүүсийг хүрээндээ нэгтгэхэд анхааран ажиллавал илүү үр дүнтэй.

 
 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9211
0 эможи
keyboard_arrow_up