Цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг сайжруулж, агаарын шугамыг шинэчилнэ

2014 оны 9 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх нэг тэрбум ерэн сая /1,090,0/ төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Үнэлгээний хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажилллана. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9203
0 эможи
keyboard_arrow_up