Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 24

10:00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судалгаа шинжилгээний ажлыг тусгасан талаар мэдээлнэ. Мэдээллийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд хийнэ. Утас 99751108

10:00 цагт АПУ хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Монголын Урлагийн Зөвлөл ТББ-тай хамтран  соёлын биет бус өвийг сурталчлах “Хамаг Монгол” наадмыг санаачлан UB Паласын Роял танхимд зохион байгуулна. Утас:91981002, 99063796

10:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартын техникийн хорооны гишүүдийн хурал болно.

10:00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судалгаа шинжилгээний ажлыг тусгасан талаар мэдээлнэ. Мэдээллийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд хийнэ.

10:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн талаар нээлттэй хэлэлцнэ. Утас:9907-0909

11:00 цагт Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг хамтран 5-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  хүрээнд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолт Их Эзэн Чингис хааны талбайд болно.

11:00 цагт энэ жил анх удаа Монголын багш нарын баярыг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас хэрхэн тэмдэглэх, баяр угтаж хийх ажлын талаар Хангарьд ордны 14 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91040607

11:00 цагт гадна хаяг мэдээллийн байгууламж нэг стандартад шилжиж байгаа талаар  Хангарьд ордоны 6 давхарт мэдээлэл хийнэ.

11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд барилгад гарч байгаа осол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, кран, дүүжин кран, насжилт өндөртэй барилга зэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт УИХ-ын гишүүн Су.Батболд Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагт МҮЭ-ийн холбоо, Барилгачдын ҮЭ-ийн холбооноос барилгын ослын асуудлаар хэвлэлийн хурал өөрийн байранд зарлаж байна. Утас: 99027019

14:00 цагт Үндэсний Статистикийн хороо, Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубийн хамтран зохион байгуулдаг ээлжит сургалт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд болно.

14:00 цагт “Эрдсийн бүтээгдэхүүний экспорт, өрсөлдөх чадвар” сэдвийн хүрээнд “жишиг үнэ” хэлэлцүүлэг Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Хэлэлцүүлэгт Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын экспортлогчдын холбоо, Монголын жоншны холбоо, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоод оролцоно.

14:00 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар Амгалан ДС, ДЦС-III-ын IX зуухны өргөтгөл ДЦС-IV-ын 123 МВт-ын өргөтгөл зэрэг эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцана.  13:15 минутад сэтгүүлчдийг Соёлын төв өргөөний ар талаас автобусаар авч явна. 99773800, 88008516

18:00 цагт Монголын Үндэсний музей, АНУ-н Филадэлфиа хотын Дрехэлийн Их Сургуулийн дэргэдэх Байгалийн ШУ-ны Академийн хамтарсан "Далавч ба Үндэс" төслийн нээлтийн үйл ажиллагаа  Үндэсний Музейд болно.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Хурлын танхимд Гэр хороололд гарч байгаа гал түймрийн тоо давтамжийг бууруулах, Болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулна. Утас: 93050323

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9192
0 эможи
keyboard_arrow_up