Улаанбаатарт 16 хэм дулаан

2014 оны 9 сарын 24

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм,  бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  14-16  хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9191
0 эможи
keyboard_arrow_up