Ахлах ангид магистраас дээш зэрэгтэй багш хичээл заадаг болж магадгүй

2014 оны 3 сарын 26

Өнгөрсөн хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 498 мянган сурагч суралцаж, 26.8 мянган багш хичээл зааж байв. Нийт багш нарын 28 нь доктор, 3144 нь магистр, 18354 нь бакалавр зэрэгтэй, 5236 нь мэргэжлийн дипломтой байсан аж. Өөрөөр хэлбэл, нийт багш нарын 11.8 хувь нь л магистраас дээш зэрэгтэй байгаа юм.

 

Тиймээс багш нарыг чадавхижуулах, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэн сайжруулах бодлогыг төр, засгаас дэвшүүлж байгаа.

Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилээс багш бэлтгэдэг сургуулиудад өндөр оноотой элссэн суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх болсон. Тэгвэл ирэх хичээлийн жилээс ахлах ангид магистраас дээш зэрэгтэй багш нар хичээл заадаг болох мэдээлэл байна. Үүнийг албаны хүнээс тодруулахад “Одоохондоо бодлогын түвшинд ярьж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
919
0 эможи
keyboard_arrow_up