Ахуй үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт уулзалт боллоо
Хан-Уул дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс ахуй үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт, уулзалтыг 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Сургалтаар “Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн Ц.Цогзолмаа “Үйлчилгээний гоо зүй 2014 оны чиг хандлага, “Lady” төвийн багш н.Эрдэнэтулга “Харилцаагаар дамжуулан орлогоо нэмэгдүүлэх арга зүй“, “Анунгоо ХХК”-аас “2014, 2015 оны үс загварын чиг хандлага сэдвүүдээр тус тус сургалт хийж, ахуй үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар оролцогчдоос санал асуулга авч, мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр Мэргэжлийн үсчин гоо засалчдын холбооны мастер үсчид урт үсний үдшийн гоёлын засалт, эрэгтэй богино үсний кератив үсний засалтыг хийж сонирхууллаа.