Нууцлаг шидтэй Агын уул

2014 оны 9 сарын 23

Агын уулыг алдарт Бадагшааны нутаг гэж нэрлэнэ. Бадагшаан нь Агын уулын харалжинд амьдардаг 1-2 насны орчим нүцгэн хүүхэд. Домгийн шинжтэй боловч үүнийг үзсэн харсан тааралдсан гэх хүн олон. Агын ууланд дархад бөө нар цагаан зариар очоод ихэд нууцлаг ёслол үйлддэг. Тайлга болон бөө нь лус савдаг, тэнгэрт таалагдах аваас дараах сонин үзэгдэл болдог байна. Тэр уул нь маш олон цэцэгтэй. Цэцгийн толгойг нэг нүцгэн хүүхэд түүж явахад барьж авах гэхэд хэн ч байхгүй байна. Очсон бөө унтаад босоод ирэхэд цагаан зарийг нь ягаан алаг болтол будсан байвал маш сайн бөө болох тэнгэрийн ид шидийг хүртсэн гэж үздэг заншилтай гэнэ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат Санж гуайн эмээ нь энэ хавиар гэр нь нутагладаг байсан тул Бадагшааныг өөрийн нүдээр харсан гэнэ. Бадагшаан нь саравчиганы(гишүүнэ) үндсээр хооллодог тул хүмүүс түүнийг нь түүхэд харамлаад бүдүүн ишнээс нь барьж үндсээр нь сугалж шороотой нь мэргэддэг байсан” гэж ярьдаг байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9154
1 эможи
keyboard_arrow_up