Ирэх сард гурван аймаг нийслэлтэй холбогдоно

2014 оны 9 сарын 23

Зам тээврийн яамнаас энэ онд 1836 км автозамын барилгын ажлыг хийхээр төлөвлөсөн байсан бөгөөд одоогийн байдлаар 1630 км зам он дамжин хийгдэхээр болж үлдсэн 200 км замыг шинээр эхлэн тавьж байгаа юм байна. Шинээр тавьж буй замын хувьд 189,7 км замын Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хийж байгаа юм байна. Он дамжиж хийгдэж байгаа 1630 км замаас энэ ондоо багтаж 830 км замын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Өмнөговь аймгийн 133 км зам, Хөвсгөл аймгийн 254,3 км зам, Сүхбаатар аймгийн 177,9 км замыг ашиглалтанд оруулахаар болоод байна. Хөвсгөл аймгийг энэ сардаа багтаан ашиглалтанд өгөх бол Өмнөговь, Сүхбаатар аймгийн хатуу хучилттай замыг ирэх сарын 31-нд багтааж ашиглалтанд өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9139
0 эможи
keyboard_arrow_up