Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99005329
10:00 цагт Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 328773
10:30 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 5 давхарын хурлын танхимд "Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг болно.Уг хэлэлцүүлгт Хөдөлмөрийн яам болон түүний харъяа байгууллагууд, аймаг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Утас: 89008368
10:30 цагт Нийслэлийн өмчит Улаанбаатарын их сургууль байгуулагдсаны нээлтийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн 5-р хороо Улаанбаатарын Их Сургуулийн гадаа талбайд болно.
11:00 цагт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, БНСУ-ын Барилга угсралт технологийн институт /Korean insitute of Construction Technology/-тай хамтран хийсэн "Сургуулийн бүс"-г Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 46 дугаар сургуульд хүлээлгэн өгөх ажиллагаа болно..
13:00 цагт “Хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод сэтгүүлчдийн сургалт, чөлөөт уулзалт болно. Утас: 99169053
14:00 цагт НАМОХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Асуудал-Шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарын танхимд эхэлнэ. Энэхүү нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөл /оюутнууд/ ирж оюутнуудад тулгамдаж буй нийтлэг асуудал болох сургалтын төлбөр, дотуур байр, тэтгэлэг зэргээр ярилцаж, санал солилцоно.
14:30 цагт Хубилай хааны мэлмий нээсэн 799 жилийн ойд зориулсан "Хубилай хаан" номын нээлт маргааш Төр, Түүхийн музейд болно. Утас: 99296480
17:00 цагт БНСУ-ын Одон орон сансар судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид Одон орон, геофизикийн судалгааны төвд байрлах "Од эрхсийн ордон"-той танилцна. Утас: 99005329