Улаанбаатарт 16 хэм дулаан

2014 оны 9 сарын 23

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 14-16 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9123
0 эможи
keyboard_arrow_up