Монгол орны хамгийн урт гол “Орхон”

2014 оны 9 сарын 22

Монгол орны хамгийн урт гол болох Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг. Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна. Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 ондОрхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ.

Орхон голын усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгэ аймагт ус цуглуулах талбайн 47% нь байдаг. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан.

Орхон эхний хэсэгтээ Улиастай голЦагаан Гүүт голТонгорог голЦагаан голУлаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж авдаг. Мөн жаахан доошлоод зүүн талаасаа Тамир голХавчуу гол, баруун гараасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул голХараа голЕрөө голШарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг байна.

Орхон голын сав газар үржил шим сайтай учир газар тариалангийн талбай элбэгтэй бөгөөд Хархорин хавиар Орхон голын усыг усжуулалтанд ашигладаг байна. Энд 8150 га талбайг услах чадалтай.Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм. Орхон голыг Туулын адаг хүртэл усан замд ашиглаж болно гэж үздэг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9085
1 эможи
keyboard_arrow_up