Цахим сүлжээ бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ

2014 оны 9 сарын 23

Манай сайтын зүгээс уншигчиддаа хэрэгтэй, цогц мэдээллийг өгөхийг зорин ажилладаг билээ. Энэ долоо хоногт бид хүн бүр ашигладаг, мэддэг сошиал сайтууд буюу Facebook, Twitter, Linked-In бусад томоохон сүлжээ сайтууд болон эдгээр сүлжээнүүдийн талаарх та бидний төдийлөн мэддэггүй мөртлөө мэдвэл зохих мэдээллүүдийг цогцоор нь хүргэх болно.

 
 

Дэлхий нийтийн өргөн хэрэглэж байгаа маш олон сошиал сайтууд байдаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь Facebook, Twitter, Linked-In, Pinterest, Google Plus, Instogarm зэрэг сайтууд юм. Мөн улс болгон дотооддоо ашигладаг өөр өөрсдийн сошиал сайтуудтай байдаг. Манай улсын хувьд Biznetwork.mn,  gogo.mn  сайтуудыг хэрэглэгчид өргөнөөр ашигладаг.

Хүн бүр сүлжээнд нэгдэж, сүлжээнийхээ нэг хэсэг болоод байгаа энэ үед  Сошиал сайтууд нь зөвхөн мэдээлэл хүргэх, зар сурталчилгаа түгээх  хэрэгслээс хамаагүй том агуулга хүрээтэй болдог. Та хэн ч бай, ямар ажил эрхэлдэг, хэдэн төгрөгтэй чинь огт хамаагүй эрх тэгш харилцаанд орох боломжтой нь сошиал сайтуудын хамгийн том давуу тал байдаг. Гэхдээ энэ том давуу тал эргээд сөрөг тал болох нь бий. 2009 онд Египтийн facebook сайтын хэрэглэгчид үзэл санаагаа нэгтгэн төрийнхөө эсрэг бослого гаргаж байсан удаатай. Бослого, сөргөлдөөн гардаггүй юм аа гэхэд бодит амьдрал дээрх ёс дүрэм энд мөрдөгдөхгүй учраас сошиал сайт дах нөлөө бүхий хүмүүсийн харилцаа нь хүмүүст буруу үлгэр дууриалалыг үзүүлж байдаг. Жишээлбэл саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг twitter  хуудсаараа шүүмжилэхэд Баттулга сайд та намайг энд загнах эрхгүй гэсэн хариу өгч байсан. Хүний хүч оюун ухаандаа л оршиж байдаг. Харин оюун ухаанаараа нэгдсэн байдаг сүлжээнд ийнхүү төрийн тэргүүнээ эсэргүүцэх нь хүмүүсийг төрийнхөө эсрэг уриалан дуудаж байгаагаас өөрцгүй үр дүнг дагуулж байдаг.

Сүлжээний дараагийн нэг давуу тал нь ижил хүсэл зорилго, чиглэлтэй хүмүүстэйгээ бүлэг үүсгэж харилцаж, мэдээллээ чөлөөтэй солилцож болдог явдал. Хүн бүрт өөр өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэл, бас бэрхшээл бий. Харин сүлжээнд нэгдэн өөртэйгөө ижил сонирхол бүхий хүмүүсийг олж мэдснээр хамтран ажиллаж амжилтаа ахиулах, өөртэйгөө адил бэрхшээлтэй хүмүүстэй зовлон жаргалаа хуваалцаж сэтгэлийн дэм авах гээд асуудлуудаа шийдэх боломжтой. Гэвч үүнд бас сөрөг тал бий. Хэт их сүлжээнд амьдарснаар бодит амьдрал дээрээ ганцаардмал нэгэн болж хувирдаг. Эцсийн эцэст амьд харилцаа л хамгийн чухал шүү дээ.

Холбоо харилцааны орон зай, цаг хугацааны хязгааргүй хэрэгсэл болж байна. Та хаана ч байсан сүлжээнд онлайн байгаа хүнтэй хэзээ ч хамаагүй харилцаж мэдээллээ хуваалцдаг болсон. Саяхныг хүртэл холбоо харилцааны зардал улс хооронд байтугай, дотооддоо ч их өндөр байсан. Харин одоо интернэтийн сүлжээнд холбогдсноор үнэгүй хоорондоо ярьж, файлуудыг дамжуулж байна. Энэ нь асар их зардал болон цаг хугацааг хэмнэж чаддаг ч бас л сөрөг талыг агуулж байна. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хүний наймааны гол мэдээлэл олгогч хэрэгсэл болж байна. Харилцааны цар хүрээ өргөн болсноор өөр улсын таньж мэдэхгүй хүнтэй чатаар танилцаж, худал үгэнд нь итгэн их оронд нь очин хүний наймааны золиос болох, мөн гэмт хэрэгтнүүд хүмүүсийн оруулсан зурган дээрээс мэдээлэл аван шууд халдах, таньж мэдэхгүй хүмүүстэй ёс бус харьцснаас болж эргээд дарамт шахалтанд орох явдал их гарч байна.

Эцэст нь сүлжээ мэдээллийг асар хурдан хүлээж авах, түгээх хэрэгсэл болж байна. Замын осол болоход түүнийг эгшин зуурт гар утастай яваа хэн нэгэн олон нийтийн сүлжээнд мэдэгдэнэ. Зурган баримт гэдэг бол маш чухал эд мөрийн баримт байдаг учир хаа хаанаа ач холбогдолтой зүйл. Гэсэн ч болж буй явдлын мэдээллийг хүргэх гэхээс илүү хүний амийг аврах, туслах гэдэг зүйл илүү чухал гэдгийг хүмүүс бодохоо больсон нь цахим ертөнцийн бас нэгэн сөрөг тал билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
9082
2 эможи
keyboard_arrow_up