Номын баяр боллоо

2014 оны 9 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сард гаргасан 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт Номын баяр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Уг баярыг өнөөдөр орон даяар, нийслэлийн дүүргүүд, аймаг, сумдад тэмдэгллээ.

Нийслэлийн Чингисийн талбайд болсон Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурав дахь жилдээ Номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монголчууд бол эрт дээр цагаас номыг дээдэлж ирсэн ард түмэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хуучны ховор номуудыг дижитал болгох ажил эхлээд явж байна.

Номын баярыг зохин байгуулж байгаа ССАЖЯ, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Үндэсний номын сан, ном хэвлэн нийтлэгч компаниуд, номыг түгээн дэлгэрүүлдэг байгууллага, хүмүүст баяр хүргэе” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9069
0 эможи
keyboard_arrow_up