Утаагүй зуухыг 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой

2014 оны 9 сарын 22

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд утаагүй, сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдах болсон билээ. Энэ жил албаныхан нийт 16000 гаруй өрхөд шинээр зуух тараах юм. Дээрх тооны өрхөд утаагүй зуух тарааснаар нийслэлийн гэр хорооллын иргэд үндсэндээ 100 хувь сайжруулсан зуухаар хангагдана хэмээн үзэж байгаа ажээ.

Утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 25-35 хороогоор дамжуулан түгээх юм. Өнгөрсөн хугацаанд хотын төв орчмын гэр хорооллын өрхүүд сайжруулсан зуухаар 100 хувь хангагдсан. Харин энэ удаад хамрагдах өрхүүд ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй өрхүүд байх аж.

Өмнө нь иргэд гурван төрлийн сайжруулсан зуухнаас сонголт хийдэг байсан бол энэ жил найман төлийн зуухнаас сонголт хийх юм байна. Түүнчлэн шинэ зуухыг иргэд 66 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Ингэхдээ өнгөрсөн жилжил захиалгаа өгөөд зуухаа хараахан авч чадаагүй иргэд эхний ээлжинд авах аж. Мөн захиалгаа өгсөн ч мөнгөө төлөөгүй байсан иргэд мөнгөө өгвөл зуухаа хүлээж авах боломжтой юм байна.

Иргэд утаагүй зуух худалдан авчихаад, цааш дамлан борлуулах нь их байдаг. Өнгөрсөн жил үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгалт хийсэн. Уг шалгалтаар багагүй хэмжээний зөрчил, дутагдал илэрч, торгуулийн арга хэмжээ авсан юм. Тэгвэл энэ жилээс эхлэн ажлын хэсгийг илүү өргөжүүлж, өргөн хүрээнд шалгалт хийхээр болжээ.

Шалгалтаар тухайн айл өрх утаагүй зуухаа ямар нэгэн байдлаар худалдан, борлуулсан, ашиг олсон нь тогтоогдвол зуухны үндсэн үнийг төлүүлэх хүртэлх арга хэмжээ авахгэнэ.

Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, өрхүүд өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэг, хороондоо бүртгүүлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 26-нд дуусах юм. Сайжруулсан зуухны зах зээлийн үнэ 272-484 мянган төгрөгийн үнэтэй. Харин иргэд зуухаа 66 хувь хөнгөлүүлснээр 16-228 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9065
0 эможи
keyboard_arrow_up