Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 22

08:00 цагт шинэ үеийн залуусын оролцоо, манлайллыг дэмжих, шинэлэг сэтгэлгээг дэлгэрүүлэх өрнүүлэх, онцлог санаачлага, олон нийтийн байгууллагуудыг таниулах зорилготой "Social Good Summit Mongolia 2014" арга хэмжээ МХТ-ийн Үндэсний паркад болно.

09:00 цагт "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар-2014" үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайдын 127 тоот тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээг өрнүүлэх зорилгоор оюутнуудын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох "Сургагч багш бэлтгэх" сургалт Эрүүл мэндийн яамны "Б" зааланд болно.

09:30 цагт Төрийн Департаментын “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн дагуу “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдвээр АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулж байгаа сургалтын нээлтийн арга хэмжээ  Улаанбаатар хотын Гаалийн газарт болно. Хаяг: Улаанбаатар хотын Гаалийн газар (Вокзалын баруун талын байр)

14:00 цагт Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт Монголын сайтын холбоо, Урлаг.мн, Увертюра хамтлагийн 5 жилийн ойн талархлын тоглолт болох талаар мэдээлэл өгнө. Утас 8900-4147, 91-777-888

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9049
0 эможи
keyboard_arrow_up