Явуулын нэг цэгийн үйлчилгээ иргэдэд үйлчилж эхэллээ
2014 оны 9 сарын 20
Нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Дүүргийн 14 хорооны Засаг дарга н.Батсуурь мөн Засаг даргын тамгын газрын дарга Л.Үнэнбат нар үг хэлж нээлтийг эхлүүллээ. Явуулын нэг цэгийн үйлчилгээ арга хэмжээ нь 2014 оны 9-р сарын 20-ноос 10-р сарын 5 хүртэл үргэжлэх аж. Энэ арга хэмжээнд хэлтэс албадууд идэвхитэй оролцож байлаа. Иргэдэд мэдээлэл зөвөлгөө түргэн шуурхай өгч байсан нь илүү давуу талтай байлаа. Дүүргийн 14-р хорооны иргэд өөрсдийн тарьсан ногоо болон гар урлалуудаар үзэсгэлэн худалдаа гаргасан байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9042
0 эможи