Шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл 4-р сард бэлэн болно

2014 оны 3 сарын 26

Нийслэлийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/203 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

 

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчиййн ажлын алба болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаныхан орсон байна.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зургийн даалгаврыг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны дотор батлуулах үүргийг ажлын хэсэгт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
904
0 эможи
keyboard_arrow_up