Залуу дугуйчин клубынхан Ажиа гэгээнтэний эмнэлэгт мод тарина

2014 оны 9 сарын 19

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах, мөн аяласан газар бүрийнхээ хогийг цэвэрлэх гэх мэтчилэн сайн санааны маш олон ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийж, зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ бямба гараг буюу 9-р сарын 19-нд Ажиа Ринбүүчий Гэгээнтний  санаачилгаар,  гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа юм. Залуу дугуйчин клуб жил бүр уламжлал бүр мод тарьдаг бөгөөд энэ жил Ажиа гэгээнтний эмнэлгийг сонгосон байна.

Энэхүү ажилд “Цэцэрлэгжилт” ХХК 700 000₮ - ний модны үндэсээр туслалцаа үзүүлж байгаа бөгөөд мод тарих зааварчилгааг ч мөн өгөх юм байна. Залуу дугуйчин клубын хамт олон мод тарьсаныхаа дараа Эх нялхасын эмнэлгийн хамт олонд хүлээлгэж өгөх ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9035
0 эможи
keyboard_arrow_up