Эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурал боллоо

2014 оны 9 сарын 19
Дэлхийн хотууд хөгжлийн чиг хандлагаа олон талт хамтын оролцоо, харилцан зөвшилцлөлийн үндсэн дээр тодорхойлдог жишгийн дагуу Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Монгол Жлсын Засгийн газар, салбарын яамдууд, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөлүүдтэй хамтран Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны 2 дахь уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр  асуудал эрхэлсэн 5 салбар хороодын нэг, хоёрдугаар хурлаар хэлэлцсэн асуудлууд болон ажлын явцын талаарх тайланг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин танилцуулсан юм.
Салбар хороодын уулзалтуудаар салбарын  өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, хэрхэн шийдвэрлэх оновчтой арга замуудын талаар харилцан санал солилцлоо. Мөн салбар хороод тус бүрийн алсын хараа, эрхэм зорилгуудыг тодорхойлон, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар хэлэлцлээ.
Удирдах хорооны гишүүд салбар хороодын ажлын явцтай танилцан, нийслэлд анх удаа бодлогын баримт бичиг боловсруулах үйл ажиллагааг олон талын хамтын оролцоотойгоор хийж гүйцэтгэж, тэдний санал санаачлагыг тусган ажиллаж байгаа явдлыг онцлон сайшаасан юм. Түүнчлэн санал, зөвлөмж цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгч, нягт уялдаатай хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9030
0 эможи
keyboard_arrow_up