Зуслангийн газар өмчлүүлэх ажил өнөөдөр эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 26 байршилд зуслангийн газар өмчлүүлэхээр болсон. Дээрх зуслангийн газарт 47900 гаруй нэгж талбар байдгаас ямар нэгэн хууль зөрчөөгүй эсвэл зам, шугам сүлжээний траст ороогүй 24700 гаруйг нь өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Одоогоор зуслангийн таван байршлын хаягжилтыг баталсан бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайтын ам болон Сүхбаатар дүүргийн Ар хустай, Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилтыг бүрэн хийж дууссан байна. Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийн өргөдлийг өчигдрөөс эхлэн дүүргийн өмч газрын харилцаанд авч эхэллээ. Иргэдэд нэг зүйлийг сануулахад иргэдэд өмчлүүлэх 52 байршил болон өмнө нь газар өмчилж байсан иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй ажээ.