Улаанбаатар 9 хэм хүйтэн

2014 оны 3 сарын 26

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй.

 

Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
900
0 эможи
keyboard_arrow_up