“Автобус-1”-ийн ажилчид өнөө өглөө ажил хаяжээ

2014 оны 1 сарын 08

Автобус-1 компанийн ажилчид ажил хаялт зарлалаа. Чингэлтэй, Шар хад, Үйлдвэр Долоон буудал чиглэлийн автобус яваагүйгээс ажилдаа ирэх гэсэн хүмүүсийг нилээд их бухимдууллаа.Автобусны жолооч кондукторууд чухам юуны учир ийн ажил хаясан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч асуудлыг шийдэхээр хотын дарга болон нийтийн тээврийн газрынхан тус компанийг зориод байгаа сурагтай байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
90
0 эможи
keyboard_arrow_up