ТАНЫ СОНОРТ: Төслийн зуух авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийнэ

2014 оны 9 сарын 19

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор нийслэлийн 92 хорооны Засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийн бүртгэлийг онлайнаар хөтлөх нь иргэд, хороодын зохион байгуулагчдын ажлын ачааллыг багасгах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чухал түлхэц болж байгаа юм. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, гэр хороололд оршин суудаг, албан ёсны бүртгэл бүхий иргэд 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд харъяа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8967
0 эможи
keyboard_arrow_up