ТАНЫ СОНОРТ: Өнөөдөр цахилгааны түр хязгаарлалт хийгдэх газрууд

2014 оны 9 сарын 19

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 19-ний өдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг
10.00-18.00 цагт: 4-р хороо 1, 2-р байр, ИЗИС, Тулга Констракшн ХХК, 310-р цэргийн анги болон тэр орчмоор
10.30-17.00 цагт: 5-р хороо Монелийн 1-15-р гудамж,
Сүхбаатар дүүрэг
10.30-17.00 цагт: 19-р хороо Шарга морьтын зуслан,
Баянгол дүүрэг
10.00-18.00 цагт: 4, 5-р хороо 10-р хороолол 46, 47, 47-2, 47-3, 49-5, 49-7, 201-р байр, АОС-ууд, Форвард Моторс ХХК, Материал импекс, Эко констpакшны байрууд болон тэр орчмоор,
Хан-Уул дүүрэг
10.00-18.00 цагт: 2, 3-р хороо Шаравын 43, Эрчим хүчний ажилчдын 21, 49, АШ-19, 50, 19-р хороолол 3, 4-р байр, Мансард 4, Монгол дээд сургууль, Уянга СӨХ, Мандал Алтай ХХК, Хас банк, Энхтитэм эмнэлэг, Хүүхдийн клиник сувилал, ЭЗБДС болон тэр орчмоор,
Сонгинохайрхан дүүрэг
10.00-18.00 цагт: 9, 7, 21-р хороо Малчины 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Монлаа 1-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3, 4, 5, 8, Ногоочины 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамж болон тэр орчмоор,
Төв аймаг
09.00-17.00 цагт: Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст сум, Өвөржанчивлан болон Цонжинболдогоос цааш байрлах бүх хэрэглэгчид
09.00-18.00 цагт: Батсүмбэр сумын Будаан толгой, Мандалын ар, Хужирын тохой, гэр хороолол, Цагаан нуга, Миний зуслан, Баянгол зуслан, Сөгнөгөр амралт, Соёл зуслан, скаут, Батсол, МШХХТГ ХХК-иуд, Улсын асрамжийн газар тэр орчмын хэрэглэгчид.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8964
0 эможи
keyboard_arrow_up